Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлд гацсан олон иргэн байна. Батлагдсан тохиолдлуудын хавьтлыг бүрэн эцэслээгүй тул хүлээцтэй хандах хэрэгтэй"

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УОК-ын мэдээллийн үеэр Шадар сайд Я.Содбаатар - Улаанбаатар хотод ирээд гэртээ харих гэсэн хүмүүс их байна. Үүнийг яаж шийдвэрлэх вэ? гэсэн асуултад "Хувиараа нийслэлд гацсан олон иргэн байна. Ойрын болон дам хавьтлыг бүрэн эцэслэж хараахан чадаагүй байна. Иргэд маань хүлээцтэй хандах хэрэгтэй.  Энэ хүмүүсийг нэг аймаг руу явуучихдаг. Гэтэл ойрын хавьтлын хүн байвал тухайн аймагт дахин хөл хорио тогтоох шаардлага үүснэ.

Халдвар хумисны дараа орон нутгийн иргэдээ хотоос гаргах тал дээр санал боловсруулж байна. Гэтэл эхний шинжилгээгээр батлагдахгүй бол яах вэ гэдэг асуудал бий. Эдгээр асуудал дээр ажиллаж байна. Бид ойлгож байгаа" хэмээн хариуллаа.