Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

12,000 гаруй оюутан дотуур байранд байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Их, дээд сургуулиуд өөрсдийн дотуур байранд буй оюутнуудад хүнс болон дархлаа дэмжих бүтээгдэхүүн олгосон талаар бид мэдээлсэн

Мөн Засгийн газрын зарим гишүүн зах, худалдааны төв болон оюутны байруудын үйл ажиллагаатай өнөөдөр танилцсан.

Үүний дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдсан байна. 

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн их, дээд сургуулийн оюутны 41 байранд 9,548, хувийн өмчийн их, дээд сургуулийн 32 байранд 2,749 оюутан байна.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотуур байранд 350 орчим оюутан амьдардаг. Сургуулиас нь хоол хүнс, ариутгалын бодис, амны хаалт, амин дэм зэргийг өгч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийн дагуу байрыг ариутгаж, халдваргүйжүүлж байгаа талаар Засгийн газрын ХМХХ-ээс мэдээлэв.

Өнөөдөр Засгийн газрын Сайд нар нөхцөл байдлын талаар Засгийн газрын ээлжит бус хуралдаан дээр танилцуулсан бөгөөд хурлаас гарах шийдвэрийг бид удахгүй хүргэх болно.