Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Их сургуулиуд дотуур байранд байгаа оюутнууддаа тараасан хүнс болон дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүд

Н.Урантулга, iKon.mn
2020 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг ШУТИС-ийн фэйсбүүк хуудсаас авав.

Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хуралдаанд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн нөхцөл байдлын талаар дотуур байрны сурагч, оюутнуудыг  хүнсээр хангах шийдвэр гаргасан.

Тэгвэл төрийн өмчит томоохон сургуулиудын захиргаанаас урьдчилан оюутны дотуур байруудад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болон дархлаа дэмжих витаминууд тараагаад эхэлжээ.

МУИС, ШУТИС, АШУҮИС-ийн дотуур байранд нийлүүлсэн бүтээгдэхүүнүүдийг танилцуулбал,

МУИС-ийн оюутны 1, 2, 3, 5-р байранд амьдарч буй 1,206 оюутанд гурил, будаа, гоймон, спиртэн суурьтай салфетка, шингэн саван, гар ариутгагч, амны хаалт, 00-ийн цаас, резинэн бээлий, цэвэрлэгээний бодис, алчуурууд гэх мэт зүйлсийн эхний ээлжийг өчигдөр нийлүүлжээ.

ШУТИС-ийн оюутны 1, 2, 3, 5-р байрны нийт 1,068 оюутанд эм эмнэлгийн хэрэгсэл, дархлаа дэмжих багц, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн /"Хурх" үйлдвэрийн 1-р гурил 5 кг, цагаан будаа 5 кг, "Өгөөж" үйлдвэрийн боорцог 5 кг, боодол сармис, амны маск 20 ширхэг, С витамин 4 боодол, зөв аарцны ундаа/-ий тусламж үзүүлжээ.

АШУҮИС-ийн Захиргаанаас оюутны 1,2,3-р дотуур байрны оюутнууддаа амны хаалт, гар ариутгалын бодис, цэвэрлэгээ халваргүйтгэлийн бодис, өвчин намдаах, хордлого тайлах , харшлын, гуурсан хоолой тэлэх гэх мэт 12 төрлийн эм , тос, дусаалга , яаралтай үед хэрэгцээтэй халуун  хэмжигч, хурууны лент гэх мэт 8 төрлийн эмнэлгийн хэрэгслүүд болон 00 цаас 800ш, хуурай салфетка 400ш, нойтон салфетка 400ш, гарын шингэн саван 400ш, хүнсний сод 400ш, Витамин С, агаар цэвэршүүлэгч аппарат тус тус хангалтаар хүлээлгэн өгсөн байна.