Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Нөөцийн махыг нэг хүнд нэг гулуузаар борлуулах зохицуулалт хийнэ"

ikon.mn
2020 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатарын тушаалаар байгуулагдсан “Хүнсний хангамжийг сайжруулах шуурхай штаб”-аас нийслэлийн хэмжээнд хүнсний хангамж ямар байгаа, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат нар өгсөн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 15 байршилд нөөцийн махыг тодорхой хуваарийн дагуу маргаашаас /2020.11.15/ эхлэн худалдан борлуулахаар боллоо” гэв. 

Нөөцийн мах борлуулах цэгүүд:

  1.  Баянгол дүүрэг 
  2. Баянзүрх дүүрэг 
  3. Чингэлтэй 
  4. Сүхбаатар 
  5. Сонгинохайрхан 
  6. Хан-Уул 

Өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд иргэдийн хөл хөдөлгөөн бага, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр татан авалт хийх байдал багассан худалдаа, үйлчилгээний газрууд хэвийн хэмжээнд ажиллаж байгааг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат хэллээ.

Нөөцийн махыг ченжүүд болон дундын зуучлагчдын гарт оруулахгүйн тулд нэг хүнд нэг гулууз мах борлуулах зохицуулалт хийнэ гэдгийг ХХААХҮЯ мэдэгдлээ. Үнэ ханшийн хувьд нөөцийн махны худалдааны тогтсон ханшаар борлуулах талаар мэдээллээ.