Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг шийдэх Пенсильвани, Жоржиа мужуудад Жо Байден давамгайлж эхэллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох ажиллагаа үлдсэн зургаан мужид үргэлжилж байна.

Эдгээр зургаан мужаас хамгийн олон төлөөлөгчийн саналтай Пенсильвани, Жоржиа мужуудад сонгогчдоос авсан саналын тоогоор Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден өрсөлдөгч Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трампаас илүү гарлаа.

Одоогийн байдлаар саналын хуудасны 95 хувь нь тоологдоод байгаа Пенсильвани мужид Байден 49.4 хувь, Трамп 49.3 хувийн саналтай явж байна. Саналын хуудасны 99 хувь нь тоологдсон Жоржиа мужид Байден өрсөлдөгчөөсөө ердөө 1,100 орчим санал илүү аваад байна.

Одоо 253 төлөөлөгчийн санал цуглуулаад байгаа Байден зөвхөн Пенсильвани мужид ялахад нийт 273 саналтай болж, АНУ-ын ерөнхийлөгч болох болзлыг хангах юм.

Харин 16 төлөөлөгчийн саналтай Жоржиа мужид ялбал үлдсэн дөрвөн мужийн ядаж нэгд нь ялахад 270-аас дээш саналтай болж, ерөнхийлөгч болно.

Байден одоо Аризона, Невада мужуудад саналын тоогоор тэргүүлж яваа тул ингэх боломжтой юм.

Харин Дональд Трампын хувьд дахин сонгогдохын тулд Пенсильвани мужид заавал ялж, дээр нь нэмээд үлдсэн мужуудаас хамгийн олон төлөөлөгчийн саналтай гуравт нь ялах шаардлагатай болжээ.

 

Эх сурвалж: CNN