Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Түмэн шувуут" ХК-ийн хувьцаатай өндөг болон хөрөнгө оруулагчтай харилцах IR хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“ХУВЬЦААТАЙ ӨНДӨГ” ХӨТӨЛБӨР - “Түмэн шувуут” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн хариуцлагын хувьд зөв бүтэцтэй болгоход хувь нэмрээ оруулах, Монгол хүн бүр ирээдүйд үнэ цэнтэй өв хөрөнгөтэй /хувьцаа эзэмшигч/ болгохын тулд хэрэглэгчиддээ зориулж хоёр төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэж эхэлснээ өнөөдөр олон нийтэд зарлалаа. 

ШУУД ҮЗЭХ:

“Хувьцаатай өндөг” хөтөлбөр хэрхэн хэрэгжих вэ?

Хувьцаатай өндөг хөтөлбөр: Уг хөтөлбөрт “Сувиллын өндөг” нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авсан хүн бүр хамрагдах боломжтой бөгөөд өндөг бүрт 5₮-ийн үнэ цэнэ (EGG POINT) хуримтлагдаж оны эцэст хуримтлалын үнийн дүнд дүйцэх “Түмэн шувуут” ХК-ийн хувьцааг БЭЛЭГЛЭХ юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр үндэсний үйлдвэрлэгч компаний ашигаас хүртэх, хувьцааны үнэ цэнийн өсөлтөөс нэмэлт орлого олох боломжийг хэрэглэгч бүрт олгохын зэрэгцээ Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд эерэг өөрчлөлт гарахад тус компаниас оруулж буй нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа мөн гэж тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Болд мэдэгдэв. 

“Хувьцаатай өндөг” хөтөлбөрт хамрагдахын тулд E-CODE аппликейшн татаж ашиглах бөгөөд тооцоо бүртгэл нь Е-БАРИМТ уншуулахтай нэгэн адил  хялбар юм.

Хөрөнгө оруулагчдад үйлчлэх IR хөтөлбөрийг танилцууллаа

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД  ХАРИЛЦАХ-IR ХӨТӨЛБӨР - Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2020 оны 10-р сард хувьцаат компаниудад хандаж ил тод, ёс зүйтэй ажиллахыг уриалсан уриалгыг дэмжиж Монголын Хөрөнгийн Бирж, “Түмэн шувуут”, Ленд, Эрдэнэ ресурс зэрэг хувьцаат компаниуд санаачилж энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД  ХАРИЛЦАХ-IR ХӨТӨЛБӨР - Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2020 оны 10-р сард хувьцаат компаниудад хандаж ил тод, ёс зүйтэй ажиллахыг уриалсан уриалгыг дэмжиж Монголын Хөрөнгийн Бирж, “Түмэн шувуут”, Ленд, Эрдэнэ ресурс зэрэг хувьцаат компаниуд санаачилж энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон байна. 

Хөрөнгө оруулагчдад үйлчлэх IR хөтөлбөрийг дэлхийн олон улс орны нээлттэй компаниуд хэрэгжүүлж амжилтанд хүрсэн байдаг. 

Хөтөлбөрийн зорилго нь:

  • Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг тогтмол хугацаанд олон нийтэд үнэн зөв, бодитой мэдээлэх 
  • Компани ба хөрөнгө оруулагч хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх
  • Компанийн хувьцааны ханшийг бодитой үнэлэх боломжоор хөрөнгө оруулагчдыг  аль болох хангах

Хүлээгдэж буй үр дүн:

  • Хувьцаа эзэмшигчдийг тогтмол хугацаанд үнэн зөв мэдээлэлээр хангах
  • Компанийн засаглалыг сайжруулах
  • Компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх
  • Хувьцаат компаниудын ил тод байдлыг олон улсын түвшинд хүргэх.