Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

3,000 ажлын байрыг нээлттэй зарлах хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг маргааш болно

ikon.mn
2020 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ болон бусад байгууллагуудтай хамтран “Карьер экспо” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг жил бүр зохион байгуулдаг.

Хөдөлмөрийн насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны талаарх мэдээллээр хангах, холбон зуучлах зорилготой тус арга хэмжээ “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” уриатайгаар  энэ сарын 7-ны өдөр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болох аж.

Энэхүү арга хэмжээг Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн холбоо, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр 50 орчим аж ахуйн нэгж, байгууллагын 500 гаруй ажлын байр зарлагдана. Иймд ажил идэвхтэй хайгч иргэд үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгжүүд болон хөдөлмөрийн биржүүдэд бүртгэлтэй 3,000 гаруй ажлын байрнаас сонголтоо хийх боломжтой гэдгийг албаныхан хэллээ. 

Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр 3,000 гаруй ажлын байр зарлагдаж 700 орчим иргэн идэвхтэй оролцож, ажлын байраар хангагдсан тоон судалгаа гарсан байна. 

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс