Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь COVID-19 цар тахлаас болоогүй гэв

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2020 оны 11 сарын 3
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Discover Mongolia-уул уурхайн хөрөнгө оруулалтын бизнесийн форум 18 дахь удаагаа 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж Монгол Улсын төрийн түшээд, бизнес хувийн хэвшил, Монголын Бизнесийн зөвлөл, Америкийн худалдааны танхим, МҮХАҮТанхимийн төлөөллүүд оролцлоо. Цар тахлын улмаас манай улсын эрдэс баялгийн салбарын үзүүлэлтүүд энэ оны эхэнд ихээхэн буурч сүүлийн хэдэн саруудад эргэн сэргээд байгаа хэдий ч гадаадын хөрөнгө оруулалт татарсан хэвээр байгаа, хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн сайжруулах дээр форумд оролцогч талууд санал бодлоо солилцлоо.
 
Гадаадын хөрөнгө оруулалт ийнхүү буурсан байгаа голлох шалтгаан нь Монгол Улсын хууль эрхзүйн тунгалаг бус орчин, улс төрийн тогтворгүй байдал гэдгийг оролцогч талууд онцолж байна. Жишээ нь 2013 онд УИХ-аар соёрхон баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилт байдаггүй, бусад хууль тогтоомжтойгоо харилцсан уялдааг хангаагүй, бэлэгдлийн шинж чанартай болсон явдал юм.

Уул уурхайгаас нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар дахь хөрөнгө оруулалтыг сайжруулах зорилготой уг хууль нь бодит байдал дээр цөөн хэдэн амжилттай хэрэгжсэн уул уурхайн бус төслүүдэд хэрэгжихгүй байсаар байгааг онцлон дурдлаа. 

Гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ тогтвортой байснаар манай улсын нэн шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалт болон макро эдийн засгийн тогтвортой байдалд чухал үүрэгтэй төдийгүй ялангуяа цар тахлын энэ хүнд цаг үед Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хууль эрхзүйн орчинг тунгалаг болгоход анхаарч, батлагдсан хууь тогтоомжоо хэрэгжүүлдэг байх зайлшгүй шаардлага тулгарч байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.