Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хараа хяналт сул 90 хүүхдийг бүртгэжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын албан даалгавраар хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалах арга хэмжээг зохион байгуулжээ. 

Энэ үеэр 133 хүүхдийг олж тогтоон, хараа хяналт сул 90 хүүхдийг бүртгэжээ. 

 Цагдаагийн байгууллагын мэдээллээр хөдөлмөр эрхлэгч 29, гар дээрээс худалдаа эрхлэгч 10, тэнэмэл гурав, хогийн цэг дээрээс нэг хүүхдийг илрүүлжээ. Гэр бүлд нь 89 хүүхэд, хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэст 24, түр хамгаалах байранд 14 хүүхдийг хүргэж ажилласан байна. 

Байгууллага аж ахуйн нэгжүүдийн гадна болон дотор хяналт тавин ажиллаж нийслэлийн цагдаагийн газраас 2,578 зөрчлийг илрүүлжээ. Газар дээр нь 813 зөрчлийг шийдвэрлэсэн байна.