Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Англи хэлтэй залуу мэргэжилтэн хөтөлбөрийн 6-р ээлж

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Та анхан дунд түвшинтэй юу? 30 залуу мэргэжилтэнг сонгон авч, вакум орчинд, нэг хүн бүрийн гүйцэтгэлийг хянаж, шахаж ажиллах “Boosterz” цогц хөтөлбөр таныг хүлээж байна. Англи хэлийг утга учиртайгаар сурч бодитой үр дүн гаргахад бэлэн үү?  Boosterz хөтөлбөрийг цогц болгож буй 4 шалтгаантай танилцана уу.

1. БРАЙТОНИЙН БОЛОВСРУУЛСАН АРГАЧЛАЛУУД 

  • Монгол хүн Англи хэлийг сурахад зориулж боловсруулсан буюу ойлгоход хялбар, хэрэглэхэд дөхөм аргачлалууд
  • Хэт акедемик сургалтыг халсан хөтөлбөр буюу товчхондоо 1000 хөзрийн 400-г нь суралцаж, түүнийгээ тоглолтонд төгс ашиглаж чаддаг болоход төвлөрсөн сургалтын агуулга

Тайлбар: Бүх дүрмийг нэг бүрчлэн үзэхийн оронд зөвхөн хамгийн өндөр хэрэглэгддэгийг нь суралцаж, түүнийгээ чөлөөтэй хэрэглээ болгож чадах нь хөтөлбөрийн гол зорилго юм.

2. МЭДРЭМЖ ХӨГЖҮҮЛЭХ БАГЦ

  • Өдөр бүр Англиар тогтмол ярьж, зуршил болгох процесс
  • Зөвхөн асууж, хариулах зарчмаар явагддаг дадлага бус тархины далд ухамсарт хүргэх системтэй аргачлалууд
  • Цаашдаа Англи хэлийг амьдралынхаа нэг зуршил болгож тасралтгүй суралцах боломжийг бий болгох “Fishing Technique” аргачлал

Тайлбар: Хэл сурахад хамгийн их орхигддог хэсэг бол мэдлэгийг тархины далд ухамсарт оруулах үйл явц юм. Таны өчигдөр сурсан мэдлэгийг өнөөдөр хэрэглээ болгож чадахгүй л бол тархи үүнийг мартах магадлал өндөр байдаг.

3. ТАНХИМЫН СУРГАЛТ БОЛОН АМЬД ХАРИЛЦАА

  • Танхимын хавсарсан дадлага – Зайны дадлагуудаас гадна 1 сурагч хөтөлбөрийн явцад нийт 24 удаагийн ярианы дадлага хийх боломжтой
  • Хоцрогдолтой сурагчдад ганцаарчилсан албан болон албан бус давтлага – 7 хоногт 1 удаа танхимаар группын давтлага албан ёсоор зохион байгуулагдахаас гадна ганцаарчилсан давтлагыг шаардлагатай суралцагчид хэдэн ч удаа авах боломжтой
  • Багт хуваагдаж өдөр тутамд ментор багш болон бусад суралцагчидтайгаа чат группт харилцана

Тайлбар: Boosterz хөтөлбөр нь үндсэн хөтөлбөрөө www.boosterz.mn платформ дээрээс суралцах ба ярианы дадлага болон ганцаарчилсан давтлагаа танхимаар суралцах болно. Танхим болон зайны хөтөлбөр 50/50%-тайгаар буюу үр дүн хамгийн өндөрт байхаар зохион байгуулагдсан болно. 

4. ТОГТВОРТОЙ СУРАЛЦАХ БАЙДАЛ

  • Сурагчийн профайл үүсгэн, гүйцэтгэлийг хянах онооны системийг ажиллуулж, 14 хоног тутмын тайланг сурагч болон ментор багш хянаж явна
  • Үндсэн хөтөлбөр болох 3 сарын хугацаанд таны гүйцэтгэсэн даалгаврын оноо 85%-аас дээш үед “Хичээл зүтгэлийг урамшуулъя” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллагч байгууллагуудын бэлгийг авах эрхтэй болно

ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙГ УРАМШУУЛЪЯ

Залуу мэргэжилтнүүдийн хэлний боловсролд хөрөнгө оруулж, хичээнгүй сурагчдыг урамшуулахаар MELEARN апп болон The Seed Book Cafe байгууллагууд бидэнтэй хамтран ажиллаж байна.

Melearn.mn онлайн сургалтын нэгдсэн платформын 100,000₮-н суралцах эрхийн бичиг. Та дэлхийн боловсролыг эх орондоо эзэмшин 21-р зууны шилдэг мэргэжилтнүүдэд шаардлагатай бодит ур чадваруудыг https://melearn.mn/ -с авах боломжтой.

 

The Seed Book Cafe-н хүссэн үедээ, хүссэн 1 кофегоо уух эрх + "Home Barista" буюу хэрхэн гар аргаар амттай кофе чанаж уух талаар 2-3 төрлийн кофены амталгаа бүхий сургалтанд суух 50,000₮-н эрхийн бичиг

 

Хэл сурах ерөнхий аргачлал болон “Boosterz” хөтөлбөрийн бүх орц найрлагыг дэлгэрэнгүй тайлбарласан доорх 30 минутын хичээлийг үзээрэй.

БҮРТГҮҮЛЭХ ЛИНК: https://tinyurl.com/y4yfus3v

Төлбөр: 600,000₮. Хөтөлбөр 11 сарын 16-нд эхлэх ба нийт 5 сар үргэлжилнэ.

Хөдөө орон нутгаас буюу 100% зайнаас суралцах төлбөр 500,000₮

Ганцаарчилсан зөвлөгөө авах: Даваа-Пүрэв гарагуудад 11-17 цагийн хооронд түвшингээ тогтоолгож мэдээлэл авах боломжтой.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулга: https://tinyurl.com/yyrln7st

Байгууллагын сургалтын мэдээлэл авах утас: 99188682

Хөтөлбөрийн зөвлөгөө, мэдээлэл авах утас: 99100912, 99188682

Байрлал: Эрүүл мэндийн яамны замын эсрэг талд АЮУД ТАУР 7 давхарт 703 тоот

Брайтон сургалтын төвийн Facebook хуудаст зочилж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай: Brighton English

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.