Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Визийн ангилал зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн гадаадын 48 иргэнийг албадан гаргахад бэлэн болжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад оршин суух визийн хугацаа хэтрүүлсэн, ангилал зөрчсөн гадаад иргэдийг албадан гаргах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгааг Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.

Тодруулбал, энэ оны наймдугаар сарын байдлаар гадаад улсын 127 иргэнийг албадан гаргасан байна. Хил хаалттай байгаа ч сүүлийн нэг сард таван хүнийг албадан гаргаснаас гадна БНХАУ-тай хэлэлцэж, тохиролцвол гадаадын 48 иргэнийг албадан гаргахад бэлэн болжээ. 

Мөн удаа дараа дуудахад ирээгүй, албадан гаргахад саад учруулсан гэх шалтгаанаар гадаадын хоёр иргэнийг саатуулсан байна.

Цаашид хяналт шалгалтыг улам чанаржуулах аж. Энэ нь гадаад иргэдийг байнга хянаж цагдана гэсэн үг биш бөгөөд холбогдох хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж, Монгол Улсын хууль журмын дагуу оршин суухыг шаардахаа тус газраас илэрхийллээ.