Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын III улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэлжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын III улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэлжээ.

2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүрд нь олгож байгаа. Тодруулбал,

  • I улиралд 869,000 иргэнд 35.8 тэрбум төгрөг
  • II улиралд 37.9 тэрбум төгрөгийг 882,866 иргэнд олгосон.
  • III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийн буцаан олголт өгч байгааг албаныхан мэдээлж байв.

Тухайн улирлын баримтаа дараа сарынх нь 8-ны өдрийн дотор/I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 8, II улирлын буцаан олголтыг долдугаар сарын 8, III улирлын буцаан олголтыг аравдугаар сарын 8/ ebarimt системд бүртгүүлэн буцаан олголтоо авдаг билээ.