Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэн Г.Загдаа нарт холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хойшлов

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг фэйсбүүк дэх Олхонууд овогт Гэндэндаржаагийн Загдаа хаягаас авав.

Иргэн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хойшлогдлоо.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх есдүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, гэм буруугийн шүүх хурал нэг удаа хойшилж, 2020 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт товлосон юм.

Харин Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох прокурор Ц.Гантулгабат нь Монгол Улсын Прокурорын байгууллагын 90 жилийн ойн соёлын арга хэмжээнд оролцож байгаа гэх албан бичгийг ирүүлсэн, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч н.Оюунцэцэгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус тус ирүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын Газар