Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Монголын нууц товчоо, түүхэн газар нутгийн судалгаа" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN

 Оросын шинжлэх ухаан, соёлын төвд

09:00 цагт Манай улсад 60 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд” өнөөдөр эхэлнэ.  Ирэх арваннэгдүгээр сарын 23 хүртэл үргэлжилнэ. 

ШУА-ийн Төв байранд

10:00 цагт "Монголын нууц товчоо, түүхэн газар нутгийн судалгаа" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. 

Хуучин цирк дээр

10:00 цагт  300 циркчин цуглаж мэдээлэл хийнэ. Нэгдсэн зохион байгуулалттайгаар хоёр шаардлага хүргүүлнэ. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын байранд

11:00 цагт Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай, Хурлын даргыг сонгох тухай, Тэргүүлэгчлийн тоог тогтоож, бүрэлдэхүүнийг сонгож батлах тухай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэнэ.

Эрүүл Мэндийн Яамны байранд

11:00 цагаас Ээлжит хэвлэлийн бага хурал болно. 

Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагаас Залуу гэр бүлийн эмчилгээнд зориулсан “Итгэлээр дүүрэн амьдрал бүх оддын нэгдсэн хандивын тоглолт”-ын тухай зохион байгуулагч Этүгэн интертайментаас Хэвлэлийн бага хурал хийнэ.