Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Буянт-Ухаа I хорооллын ард баригдаж байгаа 16 давхар барилгын 1, 2 давхарт хөөсөн фасад шатаж байсныг бүрэн унтраалаа"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр өглөө Буянт-Ухаа I хорооллын ард баригдаж буй барилгад гал гарчээ.

Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас "Нийслэлийн Онцгой байдлын газарт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа I хорооллын ард баригдаж байгаа барилгын гадна хөөсөн qасад шатаж байна гэсэн дуудлага 07:51 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын 1,2 давхарт хөөсөн фасад шатаж байсныг шуурхай ажиллан, 08:02 цагт бүрэн унтраалаа.

Гал түймэр 200м.кв талбайд тархсан байсан бөгөөд хүний амь нас өртөж, эрүүл мэнд хохироогүй.

Галын шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.