Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын чуулганы хуралдааныг анх удаа эмэгтэй гишүүн даргалж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа даргалж байна.

Энэ нь монголын парламентын түүхэнд анх удаа эмэгтэй гишүүн хуралдаан даргалж буй явдал юм. УИХ дахь МАН-ын бүлгээс Т.Аюурсайханыг, АН-ын бүлгээс С.Одонтуяа нарыг Их хурлын дэд даргаар сонгосон билээ. 

 

Өмнө нь С.Оюун УИХ-ын дэд даргаар сонгогдож байсан ч чуулганы хуралдаан даргалж байгаагүй аж. 

Яг одоо чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.