Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 250 орчим иргэн ирнэ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Уг онгоц маргааш буюу есдүгээр сарын 24-ний 05:20 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр 250 орчим иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг,  “Монголика”, “Дрийм” зочид буудал, “Сэлбэ” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.