Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Энхтөр: Улирлын томуугийн дэгдэлтийн үеэр ЭХЭМҮТ-д 65 ор нэмэлтээр дэлгэнэ

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан өнөөдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд ажиллаж, улирлын томуу, томуу төст өвчний бэлтгэл хангагдсан эсэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний явцтай танилцлаа.

Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр “Энэ жил улирлын томуу, томуу төст өвчний бэлтгэл ажлыг эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрт эхлүүлэн ажиллаж байгаа.

Энэ хүрээнд манай зөвлөх эмч нарын баг томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор дүүргийн эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт “Эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж” сэдвийн хүрээнд сургалтуудыг зохион байгуулж, ажлын байран дээр нь очиж, чадавхжуулах сургалтыг хийж байна. Уг чадавхжуулах сургалтаар 5 хүртэлх насны хүүхдэд амьсгалын зам, амьсгал, цусны эргэлт, шок, ком ба таталт, шингэн их алдалттай суулгалтыг богино хугацаанд үнэлж, эмчилж, хянах мэргэжлийн ур чадварыг бататгах, сайжруулахад чиглэгдэж байна. 

ЭХЭМҮТ-ийн амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг 40 ортой.

Улирлын томуугийн дэгдэлтийн үед нөөц орыг нэмж дэлгэх, цаашлаад дотоод зохион байгуулалтад өөрчлөлт хийн, нэмэлтээр 65 дэлгэхээр болж байна” гэлээ.