Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп цагаан арьстнуудыг “сайн гентэй” гэж магтжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Баасан гарагт Миннесота мужийн сонгогчидтой уулзахдаа цагаан арьстнуудыг “сайн гентэй хүмүүс” гэж магтжээ.

“Та нар сайн гентэй хүмүүс гэдгээ мэдэх үү? Олон зүйлд ген хамаатай гэдэгт та нар итгэдэг үү? Энэ бол “racehorse” онол. Бид үнэхээр өөр хүмүүс. Миннесотагийнхан сайн гентэй” гэж Трамп цугларсан олны өмнө хэлсэн байна.

Миннесота мужийн хүн амын 79 хувь нь цагаан арьстнууд бөгөөд тэдний ихэнх нь Скандинав гаралтай хүмүүс юм. Цугларсан хүмүүс ч үүнийг илтгэж байжээ.

Трампын хэлсэн үг тэр дороо сошиал ертөнцөд тарж, арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчдийг бухимдуулсан байна.

Трампын хувьд өөрийгөө болон өөртэйгээ адилхан хүмүүсийг бусдаас илүү гентэй гэж ярьсаар ирсэн түүхтэй.

2016 онд Миссиссипи мужийн Байлоксид болсон уулзалтын үеэр тэр “Би бол Айви Лигийн боловсролтой, ухаантай, сайн гентэй хүн” хэмээн ярьж байжээ. 2010 онд CNN сувагт ярилцлага өгөхдөө Трамп “Би хүний ген маш чухал гэдэгт итгэдэг хүн” гэж ярьсан бол 2014 онд гарсан баримтат кинонд “Би Герман цустайгаараа бахархдаг. Энэ бол агуу зүйл” гэж ярьж байв.

Эх сурвалж: Business Insider