Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгаарлалтад байхдаа хоолны хордлого авсан 14 иргэний шинжилгээний хариунд E.сoli илэрсэн нь үнэн"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын 14-ний өдөр Дрийм зочид буудалд тусгаарлагдаж байсан 14 хүнд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д хүргэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тухайн иргэдээс авсан шинжилгээгээр E.coli буюу гэдэсний савханцрын халдвар илэрсэн талаарх мэдээлэл манай редакцад ирсэн юм.

Мэдээллийн дагуу албаны хүмүүсээс тодрууллаа.

"14 хүнээс авсан сорьцоос E.coli илэрсэн нь үнэн"

ХӨСҮТ-ийн албаны эх сурвалж хэлэхдээ "Дрийм зочид буудлаас хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр ХӨСҮТ-д ирсэн 14 хүн бүрэн эмчлэгдээд гарсан. Шинжилгээнийх нь хариунаас E.coli үүсгэгч илэрсэн нь үнэн. Түүнийг нь эмчлээд, аюулгүй болсон учир ХӨСҮТ-өөс гаргасан байна" гэв.

"Одоогоор тус зочид буудалд тусгаарлагдаж байгаа хүн байхгүй"

Хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн бол тухайн хоол үйлдвэрлэлийн газраас арчдас авч, хоолонд хэрэглэсэн хүнс болон хоолны дээжид мөн МХЕГ-ын лабораторид шинжилгээ хийдэг. Тус шинжилгээний хариугаар юу E.coli-гоор бохирлогдож хоолны хордлого үүсгэснийг тодорхойлох юм.

Гэхдээ одоогоор лабораторийн шинжилгээний хариу эцэслэж гараагүй гэдгийг МХЕГ-ын эх сурвалж хэллээ.

Тэрбээр "Тухайн зочид буудлын хоол үйлдвэрлэлийн хэсгээс авсан арчдас, хүнсний ногоо, хоолны дээжид хийсэн шинжилгээний хариу маргааш эцэслэж гарна" гэсэн юм.

Мөн "Одоогоор Дрийм зочид буудалд тусгаарлагдаж байгаа хүн байхгүй. Учир нь тэнд тусгаарлагдаж байсан 81 хүний тусгаарлалтын хугацаа дууссан учир тусгаарлалтаасаа гарсан. 

Тус зочид буудлын үйл ажиллагааг хоолны хордлоготой холбоотойгоор шууд зогсоож, тусгаарлалтад байгаа хүмүүсийг гаргаагүй" гэдгийг онцлов.