ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

2019-2020 оны өвөл нийт 2,568 хүн угаарын хийнд хордож эмнэлгийн тусламж авжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2019 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 2,568 хүн угаарын хийнд хордож эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авжээ. Үүнээс насанд хүрсэн хүн 1,435, хүүхэд 1,133 байна.

Угаарын хийнд хордсон нийт 2,568 хүнээс 15 хүн/8 хүүхэд, 7 том хүн/ нас баржээ. Угаарын хийн хордлогыг сууцны төрлөөр нь авч үзвэл гэрт 279, байшинд 575 тохиолдол байсан байна.

Бүртгэгдсэн угаарын хийн хордлогын шалтгаан нөхцөлийг нь авч үзвэл,

  • зуух ханан пийшин эвдэрсэн, битүүмжлэл муутай 200,
  • зуух яндангийн холбоос засвартай 118,
  • яндан хөө тортогтой 108,
  • үнс дүүрсэн 95,
  • түлш буруу түлсэн 143,
  • яндан намхан 94,
  • яндангийн сойлт хаасан 189 байжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил "Нийслэл хот нийт 154 хороотойгоос 99 нь гэр хорооллын хороо байдаг. Тус хороодод хүрч ажиллахаар 111 байцаагчийг томилоод байгаа бөгөөд байцаагч нар хэсгийн ахлагч нартай хамтарч ажиллана.

Мөн Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэсэн шахмал түлшинд нийтдээ 25 удаагийн хяналт шинжилгээ хийлээ. Магадлан итгэмжлэгдсэн хоёр лабораторид шахмал түлшийг шинжлүүлэхэд стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдсон. Уг шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагчийн 15 дүгнэлт гарсан байна.  Шахмал түлшийг барьцалдуулагч миддлингийг мөн шинжлэхэд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй эрдэс бодис байна гэсэн дүгнэлт гарсан" гэдгийг танилцууллаа.

Улсын хэмжээнд 2010-2020 онд ахуйн хүрээнд угаартаж нас барсан нийт 64 хэрэг бүртгэгдэж, 94 хүн нас барсан байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Алтанхуяг [66.181.161.55] 2020/9/15
Нул хөө тортог гэр орон толгой тархи хувцас хунар гээд бүх юм хар хөөнд хутгалдана юуг нь сайжруулаад байгааг ойлгохгүй б.на харин илчлэг нь бол гайгүй шүү тэр mcs ийн хаягдал ашигладаг үнэн бол яаралтай зогсоо цэвэр нүүрс угааж нунтаглаад нүхтэй сийрэгжүүлж шахаад түлшээ хийлдээ энэ ард түмэн хаягдал,бизнесийн бүлэглэлүүдийн туршилт ашиг орлогын золиос биш шүү
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.54] 2020/9/14
Ямар стандартыг хангасан гээд байгаан. Иргэдийг угаартуулах стандартыг лав сайн хангаад буйг гарч буй хэргүүдээс тод харж хэн ч ойлгоод байна. Дарга нар амь насанд хүнд аюултай түлш гэдгийг зөвшөөрөхөөс үхтлээ айж байгааг бас иргэд хараад мэдээд байна. 3 мянга шахуу хүний амь нас эрүүл мэнд тийм хамаагүй асуудал биш. Гэтэл дарга нар үл тоох нь ямар гээч юу вэ? Хүүхэд дулаацах гээд түлэхэд ч аюцлгүй тийм түлшээр хангах ёстой юм бишүү уг нь хүнээ гэдэг бол
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.174] 2020/9/14
Шахмал тулшний хор аюултай тувшинд байгаа. Хурэлсух араа даадаг л байгаадаа хожим нь.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.153] 2020/9/14
Хувьдаа шахмал түлшний хоргүйг баталсан төрийн мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд эргэлзэж байгаа. ОУ ын байгууллагуудаар шинжлүүлбэл яадаг бол
2 | 0 Хариулах