Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Удаа дараа хүсэлт гаргасан ч онгоцонд багтаагүй БНСУ-д байгаа иргэдийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
"Удаа дараа хүсэлт гаргасан ч онгоцонд багтаагүй БНСУ-д байгаа иргэдийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэнэ"
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яамны хамтарсан өнөөдрийн мэдээллийн үеэр эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдийн дийлэнх нь БНСУ-д байгаа гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нийт 11,400 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. Тэдгээр иргэдийн дийлэнх нь буюу 5,000 орчим нь БНСУ-д байгаа.

Тиймээс тусгай үүргийн нислэгээр түлхүү БНСУ болон АНУ-д буй иргэдээ эх оронд нь авчрах чиглэлд нислэгүүдээ төлөвлөсөн.

Өчигдрийн Хонг Конг-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгийн хувьд, тухайн нислэгийг ашиглаж АНУ-аас 170, Австрали улсаас 50 иргэнээ бид эх орондоо авчраад байна.

Түүнчлэн БНСУ-д байгаа иргэдийн дунд удаа дараа ирэх хүсэлтээ гаргасан ч нислэгт багтаж чадахгүй байгаа хүмүүс бий. Тэдгээр иргэдийнхээ асуудлыг бид тэргүүн ээлжид шийднэ гэдгээ хэлье.

Эх орондоо ирэх хүсэлтээ гарсан иргэдээс гадна, гадаад улсад суралцдаг, оршин суудаг эсвэл гадаадын иргэнтэй гэр бүл болсон иргэдийн асуудалд бид онцгой анхаарал хандуулан ажиллаж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/959763987832961