Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулав

Сүхбаатар дүүрэг
2020 оны 9 сарын 8
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг
00:00 00:00
Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулав
Sara, ikon.mn - text to speech

Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3 дугаар хороо, 2а байрны урд талын 1,500м2 нийтийн эдэлбэр газарт хүүхдийн тоглоомын талбайтай, ил зогсоолд 24, дулаан гараждаа 70 машины авто зогсоол бүхий тохижилтыг хийв.

Энэхүү нийтийн эзэмшлийн талбайн газрыг 2012 оноос хойш иргэн эзэмших эрхтэйгээр хашаагаар хаасан байлаа.

 
 
 
 

Засаг дарга Х.Болормаа 2017 онд оршин суугчдын хүсэлтээр газар дээр нь ажиллаж, холбогдох шийдвэрийг гаргаснаар өнөөдөр ийнхүү иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх талбай нэгээр нэмэгдлээ гэж Сүхбаатар дүүргийн хэвлэлийн албанаас мэдээллээ.