Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал, хөгжил” хэлэлцүүлэг болно

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын XI байранд 

09:00 цагт МСНЭ, СЕХ, ТЕГ-аас орон нутгийн сонгуулийг зохион байгуулах, холбогдох хууль, журмыг хэрэгжүүлэх уулзалт зохион байгуулна.

МҮХАҮТ-д

10:00 цагт Эмээлтийн “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал, хөгжил” хэлэлцүүлэг болно.

Монголын банкны холбооны байранд

10:00 цагт "Банкны салбарын тойм" хэвлэлийн бага хурал болно.

ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албанд

11:00 цагт Тус албанаас Монгол улсын усны нөөцтэй холбоотой сэдвээр мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт "Тавантолгой түлш" ХХК, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Газар зохион байгуулалтын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

“Скай плаза” төвд

11:00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Оюуны дархлаа ТББ-аас хог ангилах тухай, хог ангилсны үр дүн, ач холбогдлын талаар уулзалт зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагт "Соён гэгээрүүлэгч" телевиз, Эрдэмтэн мэргэдийн зөвлөл хамтран "Монголын улс төрийн өнөөгийн байдал, шийдэл гарц" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар мэдээлнэ.

12:00 цагт Хөгжлийн хөтөлбөр намаас орон нутгийн сонгуулийн талаар мэдээлнэ.

12:30 цагт Цагаад хад-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрт явж буй жолооч нарын амь нас эрсдэж буй талаар болон тэдний цалин хөлс, нийгмийн асуудлаар “Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-ноос мэдээлэл хийнэ.

ОБЕГ-т

12:00 цагт УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

Цахим уулзалт

14:00 цагт АХБ-наас бэлтгэсэн "Монгол Улсын Төрийн удирдлагын үнэлгээ, баримтлах стратеги"-ийг иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудад танилцуулах цахим уулзалт болно.

НҮБ-ын төв байранд

14:30 цагт  ЮНЕСКО-оос эрхлэн гаргасан “Монгол улсын Tехник, мэргэжлийн боловсрол, сургалт (ТМБС)-ын бодлогын тойм шинжилгээ”-ний тайланг танилцуулна.