Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

1072 хувьцааны ногдол ашиг

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2020 оны 4-р сарын 24-ний өдөр болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох шийдвэрийг гаргасан. Ингэснээр 2012 оны 4-р сарын 11-ний өдрөөр тасалбар болгон Монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2,512,768 иргэн өөрт ногдох нэгж хувьцаандаа 90₮-ийн ногдол ашгийг авах боломж бүрдсэн.

2020 оны 8-р сарын 31-ний өдөр гэхэд үнэт цаасны данс нээлгэж, өөрийн нэр дээрх арилжааны банкны зөв дансаа холбуулсан 839,525 иргэний 1072 хувьцааны ногдол ашиг 9-р сарын 3-ны өдөр банкны дансанд шилжин орсон. Тус ногдол ашгийн мөнгө шилжүүлэх ажлыг Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөс гүйцэтгэж байгаа ба 8-р сарын 31-ний өдрөөс хойш үнэт цаасны данс нээлгэсэн, зөв банкны дансаа баталгаажуулсан, и-Баримт цахим системээр хүсэлт гаргасан иргэдийн ногдол ашгийн мөнгийг 7 хоног бүр багцлан гүйлгээ хийхээр төлөвлөж байгаа тухай ҮЦТХТ-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа мэдэгдсэн.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд өргөн хүрээнд, хүндрэл чирэгдэлгүй тараах ажлыг зохион байгуулах үүднээс коронавируст цар тахлын үед энэ удаад и-Баримт цахим системээр дамжуулан иргэдийн ногдол ашгийг олгох ажил явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд брокерын компанид үнэт цаасны данс нээлгэх шаардлагагүй гэсэн ташаа ойлголт түгээмэл байна.

Үнэт цаасны данс нээлгэснээр хувьцаа эзэмшигч иргэд 1 сая хүртэл төгрөгийн одоогийн үнэлгээ бүхий хувьцаагаа өөрийн нэр дээр баталгаажуулж авч байгаа. Түүнчлэн  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа Хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж эхэлмэгц хувьцаагаа худалдах, нэмж худалдан авах боломжууд бүрдэнэ. Иймд тус компанийн хувьцаа эзэмшигч иргэн бүр үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай байгаа.

Үнэт цаасны дансаа нээлгэсэн ч банкны дансаа холбуулаагүй, буруу данс өгсөн иргэд яах ёстой вэ?

Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн net.schcd.mn/registration хаягт хандан данс нээлгэсэн брокерын компанийн хаяг, утасны дугаар зэрэг холбоо барих мэдээллийн дагуу холбогдон банкны дансаа бүртгүүлэх шаардлагатай. Зөв банкны дансаа амжилттай бүртгүүлсэн иргэдийг 7 хоногт нэг удаа багцлан ҮЦТХТ-өөс ногдол ашгийн мөнгийг олгоно.

Хэрэв та Гүүдсек Үнэт цаасны компанийн харилцагч бол зөв банкны дансаа дараах аргуудын тусламжтай бүртгүүлэх боломжтой.

  1. Гүүдсек Тусламж Фэйсбүүк хуудас руу мессеж илгээн автомат хариулагчид банкны дансаа бүртгүүлэх
  2. www.goodsec.mn/confirm цахим хаягт хандан регистрийн дугаараа оруулан бүртгүүлэх

(Дээрх аргуудыг ашиглахдаа өөрийн нэр дээрх зөв банкны дансаа нэг л удаа бичин бүртгүүлэхэд хангалттай)

  1. Гүүдсек компанийн салбаруудад хандан бүртгүүлэх

(Салбаруудын хаяг, холбоо барих мэдээллийг тус мэдээний төгсгөл хэсгээх харна уу)

  1. Гүүдсек Үнэт цаасны компанийн лавлах утас 11-331878 дугаарт өөрийн бүртгэлтэй гар утасны дугаараас холбогдон бүртгүүлэх

Мөн хувьцаа эзэмшдэг хүүхдийнхээ үнэт цаасны данстай нь эцэг эх нь өөрийнхөө дансыг бүртгүүлсэн тохиолдол их байгаагаас олон хүүхдүүд үнэт цаасны данс нээлгэсэн ч ногдол ашгийн мөнгөө авч чадахгүй тохиолдол гарч байна. Иймд эцэг эхүүд халамжийн мөнгө авдаг банк руу холбогдон хүүхдийн өөрийн нэр дээрх, зөв банкны дансыг мэдээд бүртгүүлэх хэрэгтэй.

Үнэт цаасны данс нээлгээгүй иргэд хэрхэн ногдол ашгийн мөнгөө авах вэ?

Үнэт цаасны данс нээлгэн тус данстайгаа өөрийн нэр дээрх, арилжааны банкны зөв дансаа холбуулснаар авах, аль эсвэл и-Баримт цахим системд хүсэлт гарган авах боломжтой.

Гүүдсек Үнэт цаасны компанид дараах аргуудын аль нэгээр, цахимаар үнэт цаасны дансаа нээлгэх боломжтой.

  1. Гүүдсек Үнэт Цаасны Компани Фэйсбүүк хуудас руу мессеж илгээн үнэт цаасны дансаа шуурхай нээлгэх
  2. www.goodsec.mn/online цахим хаягт хандан үнэт цаасны дансаа нээлгэх

Гүүдсек Үнэт цаасны компанийн тухай

Тус компани нь 2008 онд байгуулагдсан ба Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй, Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн, брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг, 12 аймаг болон Улаанбаатар хотод салбартай, 550,000 орчим харилцагчтай, харилцагч бүр цахимаар брокерийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн компани юм.

Цахим хаяг: www.goodsec.mn

Харилцагчийн цахим систем: www.goodsec.mn/login

Албан ёсны Фэйсбүүк хаяг: Гүүдсек Үнэт Цаасны Компани

Харилцагчдын Фэйсбүүк групп: Гүүдсек ҮЦК-ийн харилцагчдын групп

Лавлах утас: 11-331878

Салбаруудын хаяг:

  1. Төв салбар – Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, СитиТауэр (Их Эзэн Чингис Хааны талбайн зүүy талд), 1803 тоот, утас: 11-331878
  2. Хөвсгөл салбар – Мөрөн хот, Товчооны баруун талын Баянцагааны байр, утас: 8054-6484
  3. Завхан салбар – Улиастай хот, Монгол даатгалын байр, утас: 8060-6484
  4. Өвөрхангай салбар – Арвайхээр хот, Хууль зүйн үйлчилгээний төвийн 4 давхар, утас: 8098-6484
  5. Архангай салбар – Цэцэрлэг хот, Мэдээлэл холбооны газрын 1-р давхар, утас: 8095-6484
  6. Баянхонгор салбар – Баянхонгор хот, Голомт банктай ногоон байрны 6-р давхар, утас: 8096-6484
  7. Говь-Алтай салбар – Алтай хот, Шуудан үйлчилгээний газрын 1-р давхарт, утас: 8097-6484
  8. Дорноговь салбар – Сайншанд сум, Соёмбо центр, утас: 8052-6484
  9. Замын-Үүд салбар – Замын-Үүд сум, Худалдаа Хөгжлийн банкны байр, 3 давхар, утас: 8051-6484
  10. Дундговь салбар – Сайнцагаан сум, Анужин төв, 1 давхар, утас: 8059-6484
  11. Өмнөговь салбар – Даланзадгад сум, Өмнөговь аймгийн төрийн нэг цэгийн төвлөрсөн үйлчилгээний төв, 2 давхар, утас: 8053-6484
  12. Сэлэнгэ салбар – Сүхбаатар сум, Хас банкны байр, 2 тоот, утас: 8036-6484
  13. Зүүнхараа салбар – Мандал сум, Сити центр, 2 давхар, 4 тоот, утас: 8037-6484
  14. Говь-Сүмбэр салбар – Сүмбэр сум, 3-р баг, 12-р байр, 33 тоот, утас: 8055-6484
  15. Орхон салбар – Эрдэнэт хот, Баян-Өндөр сумын 4-р баг, Хүрэнбулаг Эрх чөлөөний өргөн чөлөө 3 гудамж, 220 тоот, утас: 8061-6484

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.