Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Дарь-Эхийн замын хучилтыг хийж эхэллээ

ikon.mn
2020 оны 9 сарын 3
iKon.MN

НЗД-ын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Дарь-Эхийн авто зам засвар, шинэчлэлийн ажлын хучилтын ажлыг эхлүүлж, газар дээр нь ажиллаж шалгаж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/651946049036198/

Дарь-Эхийн зам засварын хучилтын ажил эхэлжээ. Өнгө хучилтыг шөнийн цагаар хийх тухай Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра тайлбарлалаа. 

Зам засвар хугацаандаа дуусахгүй байгаа тул шөнө хамт хонож хийлгэнэ

НЗД-ын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "Зам засвар хугацаандаа дуусахгүй байгаа тул шөнө хамт хонож хийлгэнэ. Долоо хоногийн өмнө ирэхэд наймдугаар сарын 27-нд замын засварыг дуусгаж, хөдөлгөөнийг нээнэ гэсэн боловч ажлаа хийгээгүй тул иргэд бухимдаж байна. Учирч буй хүндрэлийг иргэдэд тайлбарлах хэрэгтэй. Бороо орсны улмаас технологийн хувьд чийг орчихоод байгаа тул хатааж байж хучилтаа хийх тухайгаа иргэдэд мэдээлэх ёстой" гэв.

Гурван өдөр дараалан бороо орсны улмаас хучилт хийх боломжгүй болсон

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра "Наймдугаар сарын 27-нд замын хөдөлгөөнийг нээнэ гэсэн боловч гурван өдөр дараалан бороо орсны улмаас чийг авсан. Чийгээ хатааж байж хучилтаа хийж байна. Өнөөдрийн хувьд 12 машинаар асфальт зөөвөрлөлт хийж, 60 орчим хүн ажиллаж байна. Хашлага дээр гурван бригад ажиллаж байна. Үлдсэн хашлагын хэмжээ 100-аад метр үүнийг амжаад хийчихнэ" гэв.

Замын тэмдэг, тэмдэглэгээгээ хийсний дараа хөдөлгөөнийг нээхийг НЗД-ын үүрэг гүйцэтгэгч зөвлөв.