Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ: Нэг хүн ч гэсэн өөрийгөө халдварын аюулаас ангид гэж бодож болохгүй

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1532135356989202/

Дэлхий дахинаа 25,272,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 857,000 хүн эндсэн бол 17.9 сая хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагт 264,000 хүн халдвар авч, 5,000 гаруй хүн эндлээ.

Манай хөрш ОХУ-д 4,993 халдварын тохиолдол бүртгэгдэж, 53 хүн эндсэн бол БНХАУ-д 19 тохиолдол шинээр бүртгэгсэний 10-г нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ.

Япон улсад 429 шинэ тохиолдол бүртгэгдэж 12 хүн эндсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногоос өвчлөл ялимгүй буурсан үзүүлэлттэй байна. Тус улсын хувьд дотоод гадаад орчинд заавал амны хаалт зүүх журмыг хэрэгжүүлж байгаа.

БНСУ-д 235 хүн шинээр халдвар авсны 13 тохиолдлыг гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэж үзжээ. Тус улсад халдвартай иргэд болон хавьтлыг аль болох эрт тусгаарлах бодлогыг баримталж байгаа бөгөөд ресторан, кофе шопоос худалдан авалт хийвэл аль болох боолгоод гэртээ аваачиж хэрэглэхийг зөвлөж байна.

ДЭМБ-аас өчигдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийж "Цар тахалтай тулаад найман сар боллоо. Бид маш их хохирол амссан хэдий ч асар их зүйлийг хийж, тэмцсээр байгаа. Бүх улс орон, хувь хүн халдварыг хяналтандаа оруулах, аюулгүй эрүүл амьдрах орчинг бий болгоход анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байна. Нэг хүн ч гэсэн өөрийгөө халдварын аюулаас ангид гэж бодож болохгүй" хэмээн анхаарууллаа.

ДЭМБ өөрийн гишүүн 105 орныг хамруулан судалгаа хийхэд 80 хувьд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасалджээ. Тухайлбал, дархлаажуулалт, халдварт бус өвчний оношилгоо, эмчилгээ, гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах зэрэг арга хэмжээ 70 хүртэл хувиар тасалдсан байна.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан улс орон бүр өөрсдийн нөхцөл байдалд тохирсон хэлбэрээр хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Тухайлбал,

  • Нигер улс есдүгээр сарын 14-нөөс коллеж, 21-нд их, дээд сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа.
  • Зарим улс өнөөдрөөс их, дээд сургуулийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Дийлэнх улс орнууд үе шаттайгаар сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм.
  • АНУ-д их, дээд сургууль, коллежийн орчинд халдвар гарвал сургуулийнхаа байранд тусгаарлагдах ёстой болсон байна. Энэ нь гэртээ очиж, гэр бүлийнхэндээ халдвар тараахаас сэргийлж буй зохицуулалт хэмээн тайлбарлажээ.
  • Францад хийгдсэн судалгаагаар илүүдэл жинтэй хүмүүс халдвар авбал хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад хүндээр өвчилж байгааг тогтоосон байна.

Манай улсын хувьд өчигдөр 409 хүн шинээр ажиглалтад орж, 25 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогийн байдлаар нийт 3,813 тусгаарлан ажиглах байранд байгаа" хэмээв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.