Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл хот орчмын нутаг дэвсгэрт коронавирусийн халдварын эрсдэл өндөр газруудад чангатгасан дэглэм үйлчилж байна

ikon.mn
2020 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн өдрүүдэд БНСУ-д коронавируст халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл нийслэл Сөүл хот орчмын нутаг дэвсгэрт халдварын эрсдэл өндөр газруудад халдвар хамгааллын чангатгасан (2.5) дэглэмийг хэрэгжүүлэх шийдвэрийг БНСУ-ын Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штабаас гаргажээ.

Уг дэглэмийн дагуу зоогийн газар, нарийн боовны дэлгүүрүүд зөвхөн хүргэлт хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх, фитнес клуб, бильярд, гольфын тѳв, агаарын теннисний газар, боулинг төв, усан басейн, тулааны заал, аэробик төв, ширээний теннисний төв, иогийн төвүүдийн үйл ажиллагааг зогсоох, сургалт, дамжааны төвийг алсын зайн сургалтын хэлбэрээр явуулах, тѳрийн байгууллагын албан хаагчдын 1/3 хувийг гэрээсээ ажиллахаар зохицуулсан байна.

Иймд БНСУ-д оршин суугаа манай улсын иргэд дээрх дэглэмийг мөрдөж, хувийн аюулгүй байдлаа сахихыг зөвлөж байна.

 


Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар