Улсын хэмжээнд наймдугаар сарын 30-нд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 30-ны өдөр гурван лабораторид нийт 678 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавируст халдвар илрээгүй. Тэдгээрийг задалж танилцуулбал,
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн орж ирж батлагдсан 301 тохиолдлоос 295 буюу 98 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс 29 хүн сувилалын ажиглалтад, 40 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 226 хүний ажиглалтад тандалтын хугацаа дууссан.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар зургаан хүн эмчлэгдэж байгаа. Тэдний биеийн байдал хөнгөн байна" гэдгийг хэллээ.
ВИДЕО: