Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Өчигдөр 559 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс гарлаа"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 оны наймдугаар сарын 29-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид 559 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд:

  • 2020 оны наймдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 90 хүн
  • ХӨСҮТ болон тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй 21 эмч, ажилтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч /анхных/
  • Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 278 хүний давтан 
  • Наймдугаар сарын 10-нд Алтанбулагийн боомтоор ирсэн 115 хүний давтан шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний давтан
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 20 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгээр нь 20, 45, 65, 73 настай эмэгтэй хүмүүс. Чихрийн шижин болон астматай хоёр хүн байсан нь эдгэрлээ.

Манай улсад коронавирусийн халдварын батлагдсан 301 тохиолдлоос 295 хүн эдгэрсэн. Сувиллын ажиглалтад 29, гэрийн ажиглалтад 40, ажиглалт тандалтын хугацаа нь дууссан 226 хүн байна.

ХӨСҮТ-д 6 хүн эмчлэгдэж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хөнгөн байна.

Нийт ХӨСҮТ-д 23 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна" гэсэн мэдээллийг өглөө.

Маргааш ЭМЯ-ны ээлжит хурал 10:00 цагаас эхэлнэ.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/3375378762505995/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.