Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.08.30/

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/3375378762505995/

Ковид-19-ийн халдвар бидний дунд удаан хугацаагаар байх нь гэдийг дэлхийн судлаачид дүгнэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт олон оронд коронавирусийн халдвар дахин гарч байгаа тул амны хаалт зүүхийг хуульчилж өглөө.

Дэлхийн олон орнууд хичээлийн шинэ жилд бэлдсэн, заримд нь эхэлсэн долоо хоног байлаа. Анги дүүргэлтийг багасгах, ширээ хоорондын зайг 1.5-1.8 метрт байлгах дүрмийг сахиж байна.

Мөн 6-аас дээш насны хүүхдүүд амны хаалтыг гадна, дотно орчинд зүлгэх, хүүхдийг нийтийн тээврийн хэрэгслээр зөөхгүй байхыг зөвлөсөн байна.

Ийнхүү шинэ маягаар дүрмийг хэрэгжүүлж байгаа АНУ-д коронавирусийн халдвар гарсан жишээ байна.

Хичээлийн шинэ жилтэйгээр холбоотойгоор дэлхий дахинаа авч буй арга хэмжээ нь нэг ангид 1-2 хүүхэд өвчилбөл сургуулийн үйл ажиллагааг шууд зогсоож байна.

Зүрх, судас, тархи мэдрэлийн эмгэгүүд коронавирусийн халдвар авсан хүүхдүүдэд илэрчээ.

Манай улсын хувьд тусгаарлах ажиглалтад 31 хүн шинээр орсон бол 37 хүн гарлаа.

Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 60 хүн эмчлүүлж байна.

24 цагийн хугацаанд СЭМҮТ-д 23 хүн холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө авжээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.