Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Томуугийн вакциныг 120 мянган тун авдаг байсан бол нэг сая тун авдаг болно

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шадар сайд Я.Содбаатар "Анх коронавирусийн халдвар гарахад ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянгаар ахлуулсан, ЭМЯ, СЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нар багтсан Ажлын хэсэг байгуулагдаж, Монгол Улс COVID-19-тэй тэмцэхэд шаардлагатай төсөв хэд байхыг тооцоолон гаргасан байна.

Нийт 380 гаруй тэрбум төргрөг шаардлагатай ба 244 тэрбум нь хүнсний хангамжтай холбоотой хэрэгцээ гэсэн дүн гарсан. Онцгой байдлын бэлэн байдалтай холбоотой 70 гаруй тэрбум төгрөгийг төсөв биш, өөр эх үүсвэрээс шийдье гэдэг шийдлээр Сангийн сайдтай ойлголцсон. Эрүүл мэндийн салбарт тулгарч байгаа, шууд голомт руу орж ажиллаж байгаа, эрсдлийг хамгийн түрүүнд үүрч буй голлох найман байгууллага байгаа. Эдгээр байгууллагын одоо үүссэн зарим өр, нэн шаардлагатай хөрөнгө оруулалт, материаллаг баазтай холбоотой нийт 130 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгааг төсвийн тодотголд тусгасан. 

Энэ төсөв батлагдвал ХӨСҮТ-ийн эмнэлгийн лабораторийн байшин ашиглалтад орж, ор нэмэгдэнэ. Томуугийн улирлын вакциныг бид 120 мянган тун авдаг байсан бол нэг сая тун авдаг болно. Эмнэлгийн тоног төхөөрөмж, илүү цагийн мөнгө, голомтод ажиллаж байгаа албан хаагчдын ар гэрт мөнгөн тусламж үзүүлье гэж байгаа. 

Жилийн эцэс дуустал нэн яаралтай хүндрэл эдгээр салбарт гарахгүй гэж үзэж байна.