Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Ирэх оны эхний хагас хүртэл хил гааль нээх асуудал хүндрэлтэй байх нь

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого болон Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд хийж буй ажлуудаа танилцуулах үеэрээ ирэх оны эхний хагас хүртэл хил гааль нээх асуудал хүндрэлтэй байх нь гэдгийг мэдэгдлээ. 

Учир нь цар тахлын хоёр дахь давалгаа улс орнуудад дэгдэж, дэглэмээ сулруулсан орнуудад халдвар идэвхжиж байгаа бөгөөд ДЭМБ-аас COVID-19-ийг хоёр жилийн дараа дуусах магадлалтай талаар мэдээлсэн. Иймд Улсын Онцгой комисс одоогоор есдүгээр сарын 15-ныг хүртэл цар тахалтай холбоотой хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлаа үргэлжлүүлэх бөгөөд цаашид ирэх оны эхний хагас жилд хил гаалийн үйл ажиллагааг энэ чигээр нь хадгалах төлөвлөгөөтэй байгаа аж.