Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.08.24/

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/3246927632052719/

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 23,235,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 814,000 хүн энэ өвчний улмаа эндээд байгаа бол 16 сая хүн эдгэрсэн.

Сүүлийн 24 цагт нийт 196,000 хүн шинээр халдвар авч 4,000 гаруй хүн эндсэн нь өмнөх өдрөөс шинэ тохиолдол 48-аар, эндэгдэл 1,000 гаруйгаар буурсан дүнтэй байна.

Манай хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 4,752 хүн шинээр халдвар авч, 73 хүн эндсэн бол БНХАУ-д 41 шинэ тохиолдол бүртгэгдсэний 16-г гадаадаас зөөвөрлөгдсэн гэж үзжээ.

Япон улсад өчигдөр 745 хүн шинээр халдвар авч, 9 хүн эндсэн. Харин БНСУ-д 266 хүн халдвар авсны 8-ыг гадаадаас зөөвөрлөгдсөн гэж үзсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Сөүлийн хойд хэсэгт орших Саранг Жи Ли сүм болон хотын төвд жагсаал хийсэн иргэдтэй холбоотойгоор шинээр 397 тохиолдол бүртгэгдлээ. Тус улсад халдварын тохиолдол өсөж байгаа тул Засгийн газраас хязгаарлалтын дэглэмийн хоёрдугаар зэрэг рүү шилжиж байгаагаа мэдэгдсэн. Энэ хүрээнд нийтийн тээвэрт явахдаа заавал гар ариутгагч хэрэглэх, олон нийтийн газар гар утсаар ярихгүй байх, амны хаалт зүүхгүй байгаа иргэдийг мэдээлдэг болох арга хэмжээг авч байна.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор олон оронд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа. Тухайлбал,

  • АНУ-ын Алабама, Зүүн Каролинад танхимын сургалт эхлээд хоёр долоо хоногийн хугацаанд оюутнуудын дунд халдвар эрс нэмэгдсэн тул их сургуулиуд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлжээ. Өвчин голомтлон гарсан сургуулиудад хичээлийг цахим хэлбэрт шилжүүллээ.
  • Чех, Франц улсад өнгөрсөн долоо хоногт тохиолдлын тоо хамгийн өндөр хэмжээнд хүрсэн өдрүүд бүртгэгдлээ. Тиймээс дэглэм журмыг улам чангатгаж байна.
  • Австралийн Мельбурн хотод сүүлийн гурав хоногт тохиолдлын тоо буурч байна.
  • АНУ-д коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн хүний цусны сийвэнг тус улсад хэрэглэх шийдвэрийг яаралтайгаар гаргалаа.

Манай улсад тусгаарлан ажиглалтад өчигдөр шинээр 271 хүн орсон бол 3 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 3,562 хүн тусгаарлан ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 53 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа" гэдгийг хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.