Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд нийт 3,228 хүн байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.08.23/

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/955674538233650
Коронавируст халдвар буюу COVID-19 цар тахал дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 23.8 сая хүн өвчилж, 810 мянга гаруй хүн эндээд байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн үед 3-4 хоногийн дотор өвчлөл сая, саяар нэмэгдэх боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд дэлхий дахинд 249 мянган хүн шинээр халдвар авч, 5,000 гаруй хүн энджээ.

Мөн хугацаанд хойд хөрш ОХУ-д 4,921 хүн шинээр халдвар авч, 121 хүн эндсэн бол урд хөрш БНХАУ-д 38 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Түүнчлэн Япон улсад 924 хүн шинээр халдвар авч 6 хүн эндсэн байна. Харин БНСУ-д өчигдөр 397 хүн шинээр халдвар авсан нь гуравдугаар сараас хойш нэг өдрийн дотор хамгийн их бүртгэгдсэн тохиолдол болсон байна.

Харин манай улсын хувьд тусгаарлалтад шинээр 278 хүн нэмэгдэж орсон бол 267 хүн ажиглах байрнаас гарч, гэрийн тусгаарлалт руу шилжсэн.

Одоогоор 3,228 хүн тусгаарлах байранд тусгаарлагдаж байна. Тэдгээр иргэдэд нийт 32 их эмч, 86 резидент эмч, 119 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 54 хүн хэвтэн эмчлэгдэж байгаа бөгөөд үүнээс 3 хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна.

119 дугаарын утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 84 дуудлага ирж, иргэд зөвлөмж мэдээлэл авсан.

Шуурхай 119 аппликейшнд Япон улсаас эг иргэн холбогдож зөвлөгөө авжээ" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.