Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар дэлхий дахинд хийгдэж буй судалгааны тоймыг мэдээллээ.
1. Лондоны төрөх эмнэлэгт 200 эмч, ажилтныг оролцуулсан судалгаагаар зургаан ажилтан тутмын нэгд коронавирусийн эсрэг бие эерэг гарчээ. Тэдгээр эсрэг бие илэрсэн гурван хүн тутмын нэгд эмнэлзүйн ямар ч шинж тэмдэг илрээгүй аж.
Иймд төрөх эмнэлгүүдэд эмч ажилчид хувийн хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн өмсөх, гар угаах, зай барих зэрэг арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж судлаачид зөвлөжээ.
2. АНУ-н Техасын их сургуулийн эрдэмтэд үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд үйл ажиллагааг нээж, бизнесээ сэргээхийн тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлбэл үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэдгийг математик загварчлалын аргаар тооцоолжээ.
Үүнд,
Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлбэл халдвар тархахаас сэргийлээд зогсохгүй, үйл ажиллагааны ашиг өснө гэж тооцоолсон байна.
3. Нидерланд улсын эрдэмтдийн судалгаагаар агаарын бохирдол коронавирусийн халдварын тохиолдолтой хамааралтай болохыг тогтоожээ.
Нэг метр куб газрын агаар дахь нарийн ширхэгт тоосонцор нэг микрограммаар нэмэгдэхэд тохиолдлын тоо 15-аар, эмнэлэгт хэвтэлт 4-өөр, нас баралт 3-аар нэмэгдэж байжээ.
4. Канадын Торонтогийн их сургуулийн эрдэмтэд Ковид-19-ийн үед хүн хоорондын зайг 2 метр гэж тогтоон мөрдүүлж байгааг туршилт судалгаагаар хангалтгүй гэж үзжээ. Уг судалгаагаар өвчтөн ханиах, найтаах үед шүлсний дусал таван метрийн зайд тархаж буйг тогтоосон байна.
5. Коронавирусийн халдвартай өвчтөний шинж тэмдэг дээр үндэслэн эмнэлэгт хэвтэх эрсдлийг хувь хүн тус бүр дээр тодорхойлдог программыг АНУ-н Кливландийн эмнэлгийн судлаачид бүтээжээ.
Ингэснээр эмнэлгийн орны ачааллыг тооцох, цаашид нөөцийг хуваарилахад чухал ач холбогдолтой ажээ.
6. Вашингтоны их сургуулийн судалгаагаар коронавирусийн эсрэг туршилтын вакциныг хулганад хийж туршихад Ковид-19-ийн шалтгаант уушгины хатгаа үүсэхээс сэргийлж чадсан болохыг мэдээлжээ. Гэвч уг вакцин нь төгсгөлийн шат хүртэл нэлээд хугацаа шаардлагатай болохыг судлаачид мэдээлсэн байна.
Эрүүл мэндийн яамны ашигласан эх сурвалж:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!