Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Т.Аюурсайхан Дэгийн тухай хуулийг зөрчсөн”

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэх үеэр Ж.Батсуурь гишүүн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Т.Аюурсайхан өөрөө Дэгийн тухай хуулийг зөрчсөн” хэмээн хэлсэн юм. 

Тэрбээр “УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулийг бүгд хэрэгжүүлж байна уу гэвэл хэрэгжүүлэхгүй байна. Байнгын хороон дээр ч тийм байна, УИХ дээр ч тийм байна. 

Тэгсэн мөртлөө цөөнхөөс үг хэлсэн хүмүүст УИХ-ын тухай, Дэгийн тухай хууль хатуу үйлчлээд байгаад харамсалтай байна. 

Жишээ нь, миний хувьд Б.Пүрэвдорж гишүүний эрхэнд халдсан гэж харж байгаа. Б.Пүрэвдорж гишүүн үгээ хэлж байхад Т.Аюурсайхан гишүүн завсраар нь тасалсан. Тэгж таслаагүй бол Б.Пүрэвдорж тэр микрафон руу очих шаардлага байгаагүй. Үүнийх нь төлөө эрхийг нь хасна гэдэг хамгийн бүдүүлэг арга. 

Олонхын бүлэгт хандаж хэдлмээр байна. Та бүхэн парламентад олонх, 7 дахин хүчтэй ч ард түмний 40 гаруй хувийн саналаар гарсан. Тэгэхээр үлдсэн 50 гаруй хувь нь өөр байр суурьтай гэдгийг байнга бодолцох хэрэгтэй. Бид ард түмнээс сонгогдсон. Тиймээс Б.Пүрэвдорж биш, Т.Аюурсайхан Дэгийн тухай хуулийг зөрчсөн” гэсэн юм.

Мөн тэрбээр УИХ-ын гишүүд асуултад хариулах нэрийдлээр хамаагүй асуудлыг хамж ярьж, холбогдох тоо баримтгүй дур зоргоор ярьж байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг хэмээн байр сууриа илэрхийлэв.