Улсын хэмжээнд наймдугаар сарын 19-нд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 19-ний өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 602 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд,
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 281 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-т 17 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байгаа.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 15 өвчтөний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Эдгэрсэн хүмүүсээс 52 хүн сувилалд, 14 хүн гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа бол 215 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан” гэв.
ВИДЕО: