Азийн хөгжлийн банк болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) хамтран COVID-19 цар тахал нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.
Судалгааны тайлангаас Монгол Улсын талаарх дүгнэлтийг үзвэл, манай улсын залуучуудын ажилгүйдлийн түвшин 30% хүртэл өсөх эрсдэлтэй байгааг онцолсон байна.
2019 онд энэ үзүүлэлт 25.3% байсан бол 2020 онд 28.5%, урт хугацаандаа 30.4%-д хүрч өснө гэж тооцоолжээ.
Аялал жуулчлалын салбар коронавирусийн цар тахлаар хамгийн хүнд цохилт авсны улмаас зочид буудал, ресторанууд ажилгүйдлийн түвшинд ихээр нөлөөлөв. Есөн улсад энэ салбар 10 ба түүнээс дээш хувиар ажилчдаа алдаж байгаагаас Камбож, Монгол болон Филиппин хамгийн өндөрт тооцогдож байгааг тэмдэглэжээ.
Энэхүү судалгаанд залуучууд гэдэгт 15–24 насныхныг авч үздэг байна. 2020 оны туршид Ази, Номхон далайн бүс нутгийн 13 улсад 10-15 сая залуучуудын ажлын байр үгүй болж болзошгүй талаар судалгаанд дурджээ.
Судалгааны ажлын гол үр дүн:
Судалгааг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.