Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ онд нийслэлийн хэмжээнд 35 сургууль, 60 цэцэрлэг ашиглалтад орно

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хангамж, үнийн тогтвотртой байдлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хийгээд, мэдээлэв.

Нөөцийн махны 93%-ийг нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлжээ

Нийслэлийн хүн амын 2019-2020 оны өвөл, хаврын улирлын махны хангамж, хэрэгцээнд зориулан нийслэлийн есөн дүүрэгт 413 хүнсний дэлгүүрээр нийт 10,510.88 тонн буюу бэлтгэж нөөцөлсөн махны 93 хувийг нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлжээ.

2020-2021 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажлыг эхлүүлэн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтүүдийг хэлэлцэн шинэчилж зарын төслийг боловсруулж сонгон шалгаруулалтыг явуулах бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.

2020 онд нийслэлийн хэмжээнд 35 сургууль, 60 цэцэрлэг ашиглалтад орно

Нийслэлийн Боловсролын салбартын хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар  нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлсэн.

Тэрбээр “Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр энэ онд нийслэл хотод 35 сургууль, 60 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 5 спорт заал, 1 насан туршийн боловсролын төв, нийт 105 боловсролын байгууллагын барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 22,250, цэцэрлэгийн хүчин чадлыг 10,550-аар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. 2020 он гарснаас хойш өнөөг хүртэл БНХАУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан 2 сургууль, АХБ-ны хөрөнгөөр хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийн төслийн 1 цэцэрлэг, Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан 3 сургууль, 6 цэцэрлэг, 4 спорт заал, нийт 16 барилга байгууламж ашиглалтад ороод байна” гэв.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс