Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Өнгөрсөн долоо хоногт 119 дугаарт ирсэн дуудлагын 37.7 хувь нь хуурамч байв

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Иргэдэд коронавирусийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэхээр 119 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж эхэлснээс хойш таван сар гаруйн хугацаа өнгөрч байна. 

Дээрх хугацаанд ирж буй дуудлагын нэлээд хувийг хуурамч дуудлага эзэлж байна. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт ирсэн нийт дуудлагын 37.7 хувь нь тоглосон, хуурамч дуудлага байжээ. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн долоо хоногт 119 дугаарт ирсэн дуудлагын 

  • 20.6 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой мэдээлэл,
  • 20.6 хувь гадаадад амьдарч буй монгол иргэд холбогдон коронавирусийн талаарх зөвлөмж, эмнэл зүй, урьдчилсан сэргийлэх арга хэмжээний тухай,
  • 8.4  хувь нь коронавирусээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөмжийг авсан бол 
  • нийт дуудлагын 37.7 хувь нь тасарсан, тоглосон дуудлагууд байна" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр "119 дугаарын утсанд нарийн мэргэжлийн эмч нар ажиллан зөвлөгөө өгч байгаа тул тогтмол ачаалалтай байдаг энэхүү утсанд хуурамч дуудлага хийхгүй, тоглохгүй байхыг хүсье" гэв.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/599805497336695

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.