Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Багахангай, Багануур, Налайх дүүрэг түүхий нүүрсний хэрэглээг хориглох бэлтгэл ажлаа сайн хангах ёстой"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 8 сарын 17
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн удирдлагууд ирэх өвлийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар хуралдаж байна. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Бид агаарын бохирдолтой тэмцэх өвөлжилтийн бэлтгэл ажилд бүгд сайтар анхаарах шаардлагатай.

Одоо сарын хугацаанд буюу наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл сайжруулсан шахмал түлш, айл өрхүүдийн яндан, зуухтай холбоотой өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил өрнүүлнэ.

Одоо нийслэлийн зургаан дүүрэг бүхэлдээ түүхий нүүрсний хэрэглээг хориглосон. Харин энэ жил алслагдсан гурван дүүрэг түүхий нүүрсний хэрэглээг хориглох бэлтгэл ажлаа маш сайн хангах ёстой.

Шахмал түлшний хоёрдугаар үйлдвэр ашиглалтад орсноос хойш гурван дүүргийг нэмж, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд агаарын бохирдолтой тэмцэнэ гэдгээ бид илэрхийлсэн.

Өөрөөр хэлбэл, Багануур, Налайх, Багахангай дүүрэг энэ жил түүхий нүүрс түлэхгүй туршилтын бүсүүдээ гаргаж, агаарын бохирдолтой тэмцэх ажилдаа анхаарах ёстой” гэв.

Мөн тэрбээр есдүгээр сарын 1-н гэхэд боловсрол, эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалт, засварын  хөрөнгө оруулалтын ажлыг шуурхай дуусгах шаардлагатайг онцлов.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/998834430553956