Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Японд нэг өдрийн дотор 1,232 хүн шинээр халдвар авч, долоон хүн энджээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. 

Шууд үзэх:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/304117617592740/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс  орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 21.2 сая хүн өвчилж, 769 мянга гаруй хүн нас барсан байна. 

Дэлхий дахинд өчигдөр 294 мянган хүн халдвар авсан нь цар тахал эхэлснээс хойш нэг өдөр хамгийн олон хүн халдвар авсан үзүүлэлт боллоо. Мөн өчигдөр коронавирусийн халдварын улмаас 9,000 гаруй хүн нас барсан нь сүүлийн нэг сарын хугацаанд хамгийн олон хүн эндсэн өдөр болжээ.

ОХУ-д 5,061 хүн коронавирусийн халдвар шинээр авч, 119 хүн эндсэн. БНХАУ-д COVID-19-ийн 66 тохиолдол бүртгэгдсэний 15 нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн гэж мэдээлсэн. Сүүлийн нэг сарын хугацаанд Японд өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд өчигдөр 1,232 хүн халдвар авч, долоон хүн энджээ. 

БНСУ-д 279 хүн шинээр халдвар авсны 12 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна. Нэг эх үүсвэрээс шалтгаалан БНСУ-д халдвар тархаж байна.

Манай улсад өчигдөр ажиглалт, тусгаарлалтад 544 хүн шинээр орж, 139 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 3,626 хүн ажиглалтад байна. Тэдэнд 34 их эмч, 84 резидент эмч, 114 төрийн албан хаагч тусламж, үйлчилгээ үзүүлж байна" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.