2020/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.35₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
04:00
S31
05:00
S31
06:00
S31
-1°
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
11°
13:00
S32
12°
14:00
S32
14°
15:00
S32
15°

50 метрийн гүнд нурангид дарагдсан хоёр хүнийг эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байна

ikon.mn
2020 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд иргэн А-гийн жоншны олборлолтын ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн уурхайн 50 метрийн гүнд хоёр хүн нурангид дарагдсан тухай дуудлагыг 2020.08.14-ний өдрийн 13:00 цагт хүлээн авжээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн 7 ажилтан осол болсон газрын уурхайн ханыг бэхлэх, шороог гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж эхэлсэн байна. 

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагч мөн өдрийн 20:10 цагт осол болсон газар очиж, ослын газарт дүн шинжилгээ хийн ажлын төлөвлөгөө, зураг гарган нийт хүн хүчээ 2 хэсэгт хуваан 2, 2 цагаар сэлгэн ажиллуулж байна.

 

Тус уурхайн 40 орчим метр гүнд хонгилд шороо нурсан. Осолдогчид хоорондоо таван метр зайтай хонгилд байж болзошгүй байгаа бөгөөд уурхайн хонгилд суулт өгсөн, шороо дахин нурах эрсдэлтэй байна.

Мөн өнөөдөр буюу 2020.08.15-ны өдөр ОБЕГ-ын даргын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас дахин нэг бүлэг хүч нэмэгдүүлэн ажиллахаар замд гарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

x