Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Тайванийн ротари клубийн зүгээс Тайваньд байгаа монгол оюутан залууст дэмжлэг үзүүлж байна

ikon.mn
2020 оны 8 сарын 12
iKon.MN

Тайванийн ротари клубийн зүгээс Тайваньд байгаа монгол оюутан залууст дэмжлэг үзүүлж, хоёр орны найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд  хувь нэмрээ оруулж байна.

 

Тайванийн Тайпэй Шэн Ян ротари клуб олон жилийн турш Монгол Улсад чиглэсэн олон улсын тусламж үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Цар тахал дэгдсэнээс үүдэн олон улсын нислэг үйлдэгдэхгүй байгаа учир Тайваньд байгаа оюутан залуус эх орондоо буцаж ирэх боломжгүй, аж төрөхөд хүндрэлтэй болж эхэлж байгаа энэ цаг үед Тайваний Тайпэй Шэн Ян ротари клуб тэдэнд зориулан хандив цуглуулж эхэлсэн. Уг ротари клубийн тэргүүн Цэн Жүнь Юань ротаричуудаа төлөөлөн 7-р сарын сүүлээр Тайпэй хот дахь Улаанбаатарын төлөөлөгчийн газар болон оюутан залуусын төлөөлөл болох 2 оюутанд цугларсан хандивын мөнгийг хүлээлгэн өгсөн бөгөөд уг хандивын мөнгийг амьжиргааны зардал нэн шаардлагатай байгаа оюутан залууст хүлээлгэн өгөх юм.          

Тайваний Тайпэй Шэн Ян ротари клубийн тэргүүн Цэн Жүнь Юань хандивын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ яаралтай тусламж шаардлагатай байгаа иргэдэд дэмжлэг үзүүлэх нь ротаричуудын эрхэм зорилго бөгөөд манай ротари клуб олон улсын тусламж үйлчилгээний хүрээнд Монгол Улсад чиглэсэн олон ажил зохион байгуулж байсан. Ротаричууд ч хандив цуглуулах арга хэмжээнд маш идэвхитэй оролцдог. Халдварт өвчин тархсан энэ цаг үед ротаричууд бусдад хайр халамж түгээн, оюутан залуусыг гэртээ аль болох эрт саадгүй хариарай хэмээн хүсч буйгаа илэрхийлэв.     

Тайваний Тайпэй Шэн Ян ротари клуб 2004 онд Монгол орны ротари клубүүдтэй хамтын ажиллагаа тогтоосноос хойш 10 гаруй жилийн турш тасралтгүй нийгэмд чиглэсэн ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. Тухайлбал Улаанбаатар хотын асрамжийн газруудад хандив өгөх, гадаад хэлний сургалттай 23-р сургуулийн гадаад хэлний танхимыг тохижуулж өгөх, Тайваний Үндэсний хааны ордон музейд хадгалагдаж байгаа Чингис хааны хуулбарыг МУ-д хандивлах, Улаанбаатар хотын хүүхдийн эмнэлэгт эмнэлгийн багаж хэрэгсэл хандивлах, хөдөө орон нутагт худаг гаргаж өгөх, 3-р эмнэлэгт бөөрний диализын төв байгуулах, элэгний нарийн мэргэжлийн эмч нарыг сургалт семинарт хамруулах, өвлийн улиралд айл өрхүүдэд нүүрс олгох гээд хийж гүйцэтгэж байсан ажлууд маш олон болно.