Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Буухиа шуудан үйлчилгээний салбар нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

 “Монгол шуудан” компанийн үйлчилгээний нэг төрөл болох буухиа шуудангийн анхны салбарыг өнгөрсөн баасан гарагт нээлээ.

Буухиа шуудан нь улс хооронд солилцож буй илгээмжүүдээс хамгийн богино хугацаанд буюу ажлын 3-5 хоногт хүрдгээрээ онцлог юм. Эл салбарын хувьд улс хооронд болон Монгол улс дотроо бичиг, захидал, боодол, илгээлт хүргэлт гэх мэт үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм.

 

Манай улс өмнө нь 30 орчим улс руу буухиа шуудан хүргэдэг байсан бол өдгөө 100 гаруй орон болгон хүрээгээ тэлжээ. Шинэ салбар нээснээр энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг бусад байгууллагаас 40 хувийн хямд зардлаар шуудан илгээх боломжтой аж. 

“Монгол шуудан” компанийн дэд захирал Н.Хосбаяр “Монгол шуудан” ХК 1994 онд EMS үйлчилгээг Монголд анх нэвтрүүлсэн. Энэ нь Express Mail Service буюу дэлхийн шуудан холбооны буухиа шуудангийн үйлчилгээ юм. EMS гэсэн логотой шуудан манай улсаас өөр улс руу очиход түргэн шуурхай хэрэглэгчдэд нь хүргэж өгдөг онцлогтой. 

“Төв шуудангийн бүх төрлийн үйлчилгээг энэ салбарт үзүүлнэ. Гадаадын улс руу шуурхай илгээмжийг хүргэх нь буухиа шуудангийн давуу тал. Шинэ салбар ажлын таван өдөр болон бямба гарагт 08:00-20:00 цагт ажиллах юм. Түүнчлэн манай компани хот доторх хүргэлтийг ажлын 3-8 цагт хийж байгаа” гэлээ. Тус компани нь өдгөө 30 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлж буй.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.