Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Засгийн газрын өр 2015-2019 оны хооронд 1.7 дахин өсжээ

Б.Ану
2020 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын нийт өр 2015 онд 14.4 их наяд төгрөг байсан ба 2016 онд 54.5 хувиар өсөж, 22.3, 2019 онд 23.9 их наяд төгрөг болж, 2015 оноос 1.7 дахин өсжээ. 

Засгийн газрын нийт өрийн 54.6 хувийг 2015 онд гадаад өр эзэлж байсан бол гадаад өрийн эзлэх хувь жил бүр нэмэгдсээр 2019 онд 85.5 хувь болсон талаар Үндэсний Статистикийн хорооны нэгтгэсэн "Эдийн засгийн аюулгүй байдал" судалгаанд дурджээ. 

График 1, Засгийн газрын нийт өр, их наяд төгрөг  (График дээр дарж томруулж харах боломжтой)

 

Засгийн газрын өр болон ДНБ-ий харьцааг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль (ТТБТХ)-д анх 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан.

Гэвч 2015, 2016 оны хуулийн өөрчлөлтөөр мөн л өрийн хязгаарыг нэмэгдүүлэн шинэчилж, Засгийн газрын өр, ДНБ-ий харьцааг 60 хувь болгон, мөрдөж эхлэх хугацааг 2021 он болгож хойшлуулсан байна. 

Засгийн газрын өр болон ДНБ-ий харьцаа 2015 онд анх баталсан хязгаар болох 40 хувиас 1.6 дахин өндөр байсан бол 2016 онд 2.3 дахин, 2017 онд 2.0 дахин, 2018 онд 1.7 дахин, 2019 онд 1.6 дахин өндөр байжээ.

Хүснэгт 1,  Засгийн газрын өр болон ДНБ-ий харьцаа (Хүснэгт дээр дарж томруулж харах боломжтой)

 

Засгийн газрын өрийн бас нэг анхаарууштай үзүүлэлт нь эргэн төлөлт, хүүгийн төлбөрийн хэмжээ байна.

Нийт эргэн төлөлт нь 2015 онд төсвийн орлогын 46.3 хувь, ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд төсвийн орлогын 82.3 хувь, ДНБ-ий 27.6 хувьтай тэнцэж, хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Хүснэгт 2, Засгийн газрын нийт өрийн эргэн төлөлт, тэрбум төгрөг (Хүснэгт дээр дарж томруулж харах боломжтой)

 

Засгийн газрын эргэн төлөлтийн хэмжээ 2019 онд буурсан үзүүлэлттэй харагдаж байгаа ч 2021- 2024 онд:

  • ЗГ-ын “Мазаалай бонд” 500 сая ам.доллар,
  • “Чингис бонд” 1 тэрбум ам.доллар,
  • “Хуралдай бонд” 600 сая ам.доллар,
  • “Гэрэгэ бонд” 800 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэж эхлэх бөгөөд гадаад эдийн засгийн хямралд өртөмтгий манай улсын эдийн засагт асар их өрийн дарамт үүсгэх магадлалтай байна.

 

Эх сурвалж: ҮСХ