Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийх үеэр дэлхийн улс орнуудад өвчлөл ямар байгааг танилцуулсан юм.
Тодруулбал, сүүлийн 24 цагийн хугацаанд Энэтхэгт 53, АНУ-д 48, Бразилд 22 мянган хүн коронавирусийн халдварыг шинээр авжээ. Мөн ОХУ-д тус хугацаанд 5,118 хүн халдвараар өвчилж, 70 хүн эндсэн байна. Харин БНХАУ-д 115 тохиолдол бүртгэгдсэний 31 нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн тохиолдол байсан аж. Түүнчлэн Япон, БНСУ-д халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцолсон билээ.
Түүнчлэн дэлхийн эрдэмтэн судлаачид 13 улс, бүс нутаг дэвсгэрийн 108 голомтод 65 удаагийн тойм судалгаа хийхэд коронавирусийн халдвар ихэвчлэн
- Гэр бүлийн хүрээнд
- Олон нийтийн газар
- Худалдаа үйлчилгээ
- Шашны байгууллага
- Хурал зөвлөгөөний үеэр тархаж байгаа нь ажиглагдсан байна.
Манай иргэдийн дунд ойлгож, илүү анхаарах шаардлагатай нэг асуудал байгааг Д.Нарангэрэл эмч мөн хэлсэн юм.
Тэрбээр “Иймд АНУ-ын хүүхдийн эмч нарын академи болон хүүхдийн эмч нарын холбооноос “Хүүхэд коронавирусийн халдвараар өвчлөхгүй” гэх ташаа мэдээллээс ангид байж, хүүхдэдээ илүү анхаарал хандуулан, асаргаа сувилал хийхийг сануулсан” гэв.
ВИДЕО ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/1472947262908898/?__xts__[0]=68.ARAuklbD99i1bXwd-6yypT8T7KQtd9qWIUI4ZGXag2bbmMxUem_dauliktv6kRxFEO2KSbK7l1pRZjsZeJbQlFVnkxSesateFZqHr8GoA_UevfLaqOkv4IZLrkAsfjj-C56lBYNVUvWYJbqytJ5Z9poyM33B1Hl_tI99TMF2cnwFpPQWzruWuMrxTDn8DwX-45YvAiayjgrKVIIGk9WKjS-yIGI00CuF1eMJQHnR3v5TKLdy1zJlAIWmfzhm6nTceI5XUdykqh-EHTEgTelxon06diFpgOz2tdFdt-pi219PeTeS7mtjeFC7bsATEOOQ-UU7EZb2LFcBiNrEbGtMVT1cLTXn9ek9GmVYhx2HCfXZe7vRM2EDrZs