Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд Засгийн газар хөрөнгө мөнгө зарцуулснаар иргэдийн амь насыг хамгаална"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд Засгийн газар хөрөнгө мөнгө зарцуулснаар иргэдийн амь насыг хамгаална"
Sara, ikon.mn - text to speech

 Шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.08.11/

https://www.facebook.com/iKonNews/videos/1472947262908898

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвараар дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж 20 сая хүн өвчилж, 736 мянган хүн эндэж, 13 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Гурав хоногийн дотор коронавирусийн халдвар нэг саяар нэмэгдлээ. Энэ нь уг халдвар ямар хурдацтай тархаж байгааг харуулж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 253 мянган хүн коронавурисийн халдвар авч таван мянга гаруй хүн эндсэн. 

Цар тахлыг даван туулахад дараах хоёр алхам чухал байна. Үүнд,

  1. Засгийн газар шуурхай ажиллах
  2. Иргэд амьдралын шинэ хэв маягийг зуршил болгох (амны хаалт зүүх, гараа сайн угаах, хүн хоорондын зай барих, олон нийтийн газраар явахгүй байх гэх мэт)

Бид боломжтой бүх аргыг хэрэглэх цаг нь болсон. Үүнд нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд Засгийн газар хөрөнгө мөнгөө зарцуулснаар иргэдийн амь насыг хамгаалж, амьдралаа хэвийн байлгана.

Мөн нийгэм эдийн засгаа сэргээх, сургуулийг дахин нээхэд болзошгүй эрсдэл гарахаас сэргийлэх шаардлагатай. Эцэг эхчүүд, багш сурагчид өндөр сонор сэрэмжтэй байх шаардлагатай" гэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.