Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хэсэгчилсэн болон бүрэн хаалттай авто замууд

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн зарим авто замуудыг хэсэгчилж болон бүрэн хааж зам засвар, дулаан, бохирын шугам татах болон өргөтгөл шинэчлэлийн ажил хийж буй.

Тухайлбал, өнөөдөр:

  • Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн уулзвараас Сод Монгол ШТС хүртэлх авто зам, 
  • Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замын зүүнээс баруун чиглэл,
  • Чингэлтэй дүүрэг, Байгалийн түүхийн музейн зүүн талыг хааж цэвэр бохир усны шугам суурилуулалт хийж байна.

Иймд жолооч нарыг цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.